Израилын Засгийн газар Газын зурваст гал зогсоох асуудлаарх Катар улсын зуучлалын дагуу Хамас зэвсэгт бүлэглэлтэй байгуулсан гэрээний төслийг албан ёсоор баталлаа
Израилын Засгийн газар Газын зурваст гал зогсоох асуудлаарх Катар улсын зуучлалын дагуу Хамас зэвсэгт бүлэглэлтэй байгуулсан гэрээний төслийг албан ёсоор баталлаа. Хэлэлцээрийн дагуу Хамас барьцаанд байгаа  50 гаруй хүнийг суллах бол хариуд нь Израилын Зэвсэгт хүчин Газын зурваст өгч байгаа агаарын цохилт болон хуурай газрын цэргийн ажиллагаагаа хэд хоногийн хугацаанд зогсоохоор болжээ.

Өчигдөр буюу Лхагва гарагт Израилын Засгийн газар Хамас зэвсэгт байгууллагатай хийж байгаа тэмцлээ түр зогсоох хэлэлцээрийг баталжээ. Гал зогсоох хэлэлцээрийг Катар улсын эрх баригчдын зуучлалаар байгуулсан юм. Дайсагнагч талууд нэгэнт эвлэрэх тохиролцоонд хүрсэн тул гэрээ хэлэлцээрийн биелэлт хэд хэдэн үе шаттайгаар явагдах төлөвтэй байна.

Гэрээний хэрэгжилтийн үе шатуудыг онцолбол:

Израилын Засгийн газар агаарын цохилтоо нэн даруй зогсоох боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа төдийгүй барьцааны хүмүүсийн тодорхой хэсгийг чөлөөлсний дараагаар л гал зогсоох боломжтой гэж үзэж байна. Израилын Засгийн газар эвлэрлийн хэлэлцээрийг дэмжсэн санал хураалтын дараа гэрээний төслийг Катар руу илгээжээ. Харин одоо Катарын эрх баригчид хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлснийг удахгүй олон нийтэд зарлах төлөвтэй байна.

Мөн эвлэрлийн гэрээг эсэргүүцэж байгаа Израилын иргэд Үндсэн хуулийн дагуу олгогдсон эрхээ эдэлж, Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг нэхэмжлэлийг дээд шүүхдээ гаргах эрхтэй юм байна. Харин ирэх 24 цагийн хугацаанд Израилын Дээд шүүх эвлэрлийн гэрээг эсэргүүцэж байгаа тухай нэхэмжлэл хүлээж аваагүй тохиолдолд Б.Нетаньяхугийн Засгийн газрын гаргасан шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих эхлэх ажээ.

Давж заалдах хугацаа өнгөрсний дараа буюу ирэх баасан гарагт олзны хүмүүс болон Израилын шоронд хоригдож буй Палестин хоригдлуудын анхны солилцоо явагдана гэж шинжээчид таамаглаж байна. Хамас зэвсэгт байгууллага хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настнуудыг багтаасан 50 гаруй олзны хүмүүсийг суллах бол Израилын тал Палестины 140 орчим хоригдлыг чөлөөлж, Газа руу буцаах төлөвтэй байна. .мөн дайны галыг түр намжаасан хугацаанд газын зурвасаас дүрвэсэн Палестинчууд эргэн гэртээ ирэх боломжгүй гэдгийг эх сурвалжууд онцлон мэдээлжээ.