Зорчигч 30 минутын дотор биш бүтэн өдрийн турш автобус дамжин суухдаа үнэгүй зорчих боломжийг судалж байна
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж ирэх оны 1-р сарын 1-ээс эхлэн 1000 төгрөг болгохоор судалж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд зорчигч 30 минутын дотор автобус дамжин суусан бол дараагийн автобусанд үнэгүй үйлчилж байгааг болиулж бүтэн өдрийн турш 1000 төгрөгөөр нийтийн тээврээр зорчих зохицуулалт хийхээр яригдаж байна.

Нийтийн тээвэрт шинээр зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг бүгдийг нь бүртгэлжүүлэн карттай болгох юм байна. Мөн одоогоор 30 минутын дотор автобус дамжин суухад дараагийн автобусанд үнэгүй зорчдогийг өөрчилж, бүтэн өдрийн туршид 1000 төгрөгөөр бүх автобусанд цаг харгалзахгүйгээр үнэгүй зорчих боломжийг судалж байгаа талаар хотын дарга мэдээлжээ.

Одоогоор нийтийн тээврээр нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь нь л зорчдог гэсэн судалгаа гарчээ. Автобусаар үнэгүй зорчдог иргэдийн татаас гэж жил бүр автобус компаниудад 240-250 тэрбум төгрөг төсөвлөдөг байна. Эдгээр иргэд өөр тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа учир энэ зорчилтын хэмжээг нарийн гаргахын тулд бүртгэлжүүлэх хэрэгтэй гэсэн юм. 

Төлбөртэй бүсийн асуудлыг иргэдээс шууд 27.500 төгрөг хураана гэж худал мэдээлэл гаргаж байна гэж хотын дарга мэдээлж байна. Уг нь төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д өгөх тухай зохицуулалт байсан. Энэ санаачилгыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад татаж авсан байна.