550 орчим аж ахуйн нэгж компанийн 26 сая ажилтныг хамруулсан дүн шинжилгээгээр “Уян хатан” ажлын нөхцөлтэй буюу ажилтнаа зайнаас, гэрээсээ ажиллахыг зөвшөөрдөг компаниуд 2020-2022 оны хооронд тухайн салбарынхаа борлуулалтыг 21 хувиар нэмэгдүүлснийг олж тогтоожээ. Судлаачид эдгээр компаниудыг ажилтнуудаа бүтэн цагаар зайнаас ажиллах эсвэл зайнаас болон ажлын байртаа ирцээ бүртгүүлэн ажилладаг гэж хуваасан байна. Тэгвэл ажилтнуудаа заавал оффистоо ирж ирцээ бүртгүүлэн ажиллахыг шаарддаг эсвэл ажлын өдрүүдээ хувааж холимог байдлаар ажиллахыг зөвшөөрдөг компаниудын орлого өнгөрсөн гурван жилийн хугацаанд 5 хувийн өсөлтийг харуулсан байна.
“Scoop Technologies” болон “Boston Consulting Group”-ийн хамтарсан судалгаанд технологиос эхлээд даатгалын зэрэг 20 гаруй салбарын компаниудыг хамруулсан байна. Ажилтнууд нь зайнаас ажиллах үед компанийн орлогын өсөлтийг аж үйлдвэрийн дундаж өсөлтийн хурдтай харьцуулахад илүү тогтвортой байжээ. Тэгэхээр энэ нь ажил олгогчид илүү үр дүнтэй ажиллаж байгаа хэсгийнхээ гүйцэтгэлийг гажуудуулахгүй буюу хангаж чадаж байсныг илтгэж байгаа юм.
Үүнээс гадна ирц, бүртгэл шаарддаг компаниудын нийт борлуулалтын хэмжээг долоо хоногт цөөн тоогоор оффист байрлан ажилладаг компаниудынхтай харьцуулахад хоёр дахин бага байсан нь судалгаагаар тогтоогджээ.
“Scoop Тесhnologies” хэмээх судалгааны байгууллагын мэргэжилтнүүд зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсан байгууллагуудын орлогын өсөлтийн хурд нь цаашдаа саарахгүй. Учир нь газар зүйн илүү өргөн бүс нутгаас чадварлаг ажилтнуудыг элсүүлж, компанийн санхүүгийн өсөлтийг хангах боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл: “Аll State” даатгалын компанийн ажилтнуудын 84 хувь нь зайнаас ажилладаг байна. Тус компани ажлын байрны нөхцөл, чиг хандлагыг өөрчилж, ажилтан сонгон шалгаруулахдаа зайнаас ажиллах боломжийг олгосны дараа шинээр ажилд орох хүсэлтэй хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Нөгөөтээгүүр “Amazon”, “Jpmorgan” зэрэг үндэстэн дамнасан компаниудын удирдагчид ажилтан элсүүлэхдээ эдийн засгийн өсөлтийг огт дурддаггүй бөгөөд тэд оффист байрлан ажиллах нь хамтын ажиллагаа, соёлыг бэхжүүлдэг гэж үздэг байна.