Иргэн: Зуух тарааснаар утаа багасах боломжгүй гэдгийг төслийн зуухны жишгээс харж болно

Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны бодлогын хүрээнд эхний ээлжид цахилгаан  халаагуур, давхар шаталттай зуух, угаар мэдрэгч зэргийг гэр хорооллын 90 мянга орчим айл өрхөд суурилуулахаар болсон. Үүнээс амьжиргааны түвшнээс доогуур 70 мянга гаруй айлд давхар шаталттай зуухыг туршилтаар ашиглуулахаар төлөвлөсөн байна. Тэгвэл иргэдийн зүгээс сайжруулсан түлш, утаагүй зуух зэргийг хэрэглээд агаарын бохирдол буурахгүй, цахилгаан эрчим хүчний асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатайг хэлж байна.

  • Мянганы сорилтын сангийн дэмжлэгээр нийслэл хотод 2012 оноос эхлэн утаагүй буюу төслийн зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд 24 мянган төгрөгөөр борлуулсан байдаг.
  • Тухайн үед 120 орчим мянган айлд зуух тараасан. Гэвч 2014 онд нийслэл даяар тооллого хийхэд айл өрхүүдийн ердөө 55 хувь нь хэрэглэж байсан нь тогтоогджээ.мөн одоогийн байдлаар энэхүү үзүүлэлт 20 хувь хүртэл буурсан судалгааг  нийслэлээс гаргажээ.
  • Тэгвэл нийслэлээс агаарын бохирдлыг бууруулахад хийж хэрэгжүүлэх арга хэмжээнд гэр хорооллын 70 мянга орчим өрхөд давхар шаталттай зуухыг туршилтаар ашиглуулахаар төлөвлөж байгаа юм.
  • Ойрын хугацаанд гэр хорооллын 90 мянга гаруй айл өрхөд цахилгаан халаагуур, угаар мэдрэгч төхөөрөмж, зуух зэргийг тараахад дунджаар 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай болох юм.

Нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлсэн хуульд гэр хорооллыг орон сууцжуулах агаарын бохирдлыг бууруулахад авах арга хэмжээний талаар тусгагдсан. Ингэхдээ Баянхошуу болон Сэлбэ Дэд төвд эхний ээлжид 20 мянга гаруй айл өрхийг  орон сууцжуулах  зэрэг дунд болон уртын хугацааны  бодлогуудыг танилцуулсан. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны бодлого нь гэр хорооллын  айл өрхүүдэд зуух тараах шийдэл гэсэн юм.

Мөн иргэд хэлэхдээ энэ жил утаа ихэссэн бохирдлын хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү нэмэгдсэн. Ид хүйтрэх үеэр утаа бүр илүү нэмэгдэнэ тэр үеэр хүүхэд багачуудыг гадагшаа гаргахаас ч айж байгаа гэдгээ хэлж байсан юм.