Дайн дажингүй энэ цаг үед эр цэргийн алба хааж байхдаа амиа алдсан цэргүүдэд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ

Өчигдөр цэргийн алба хааж байх хугацаандаа амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэн болон эрүүл мэндээрээ хохирсон хал цэргүүд мөн холбогдох албан тушаалтнууд хэлэлцүүлэгт оролцлоо. Амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхний хувьд гомдолтой байгаагаа илэрхийлж, дахин цэргийн алба хаагчид амь насаа алдахгүй байгаасай гэдгийг илэрхийлж байна.

Дайн дажингүй энэ цаг үед эр цэргийн алба хааж байхдаа амиа алсдан цэргүүдэд хүндэтгэл үзүүллээ. Гэдэс задарсан, өндрөөс үсэрсэн, архаг өвчинтэй гэх шалтгаанаар цэргүүдийн амиа алдсан нөхцөл байдлыг хаацайлсан гэж хохирогчдын ар гэрийнхэн хэлж байсан юм. Мөн 1996 онд амиа алдсан цэргийн шарилыг өнөөг хүртэл буюу 20 гаруй жилийн хугацаанд ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөгүй тохиолдолд ч гарсан байна.

Ийнхүү гэмтсэн бэртсэн цэргүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай үзүүлж чадаагүйгээс шалтгаалж амиа алдах тохиолдолд ч байгаа юм. Мөн цэргийн дүрэм зааснаар цаг агаарын нөхцөл байдал зэргээс үл хамааран байлдааны бэлтгэл сургуулилтыг хийх ёстой гэдгийг албаныхан хэлж байна. Гэсэн ч өвлийн цасан шуурганаар бэлтгэл сургуулилтаа хийж байсан цэрэг гар хөл нь бээрч, үүнээс шалтгаалж гирнатын дэлбэрэлтээс болж нэг хөлөө алдсан байна.

Мөн цэргийн ангиудын нөхцөл байдлаас гадна дотоод хэргийн их сургууль, батлан хамгаалахын их сургуулиудын оюутнуудад хүртэл дарамт шахалт байдаг ба үүнээс үүдэж амиа алдсан тохиолдлууд ч байна.

Цэргүүд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирч байгаа энэ нөхцөл байдалд ЗГ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Үүний хүрээнд цэрэг татлагын журамд өөрчлөлт оруулах юм байна. Мөн цэргийн анги бүр дээр сэтгэл зүйчдийг ажиллуулах, камержуулах зэрэг ажлуудыг хийж байгаа талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлж байна.

Мөн энэ хүртэлх хугацаанд цэргийн тодорхой хэд хэдэн анги дээр давтамжтайгаар цэргүүд амиа алдаж мөн эрүүл мэндээрээ хохирчээ. Тухайлбал, Увсын Баруунтуруун суманд дахь 0311, Өмнөговь аймаг дахь 0167, баян-өлгий аймаг дахь хилийн 0165 зэрэг ангиудад давтамжтайгаар гэмт хэргүүд бүргэгддэг байна.