ОХУ орогнол хүсэгчдийг Финланд улсын хил рүү илгээж байна

Мягмар гарагт Финланд улсын Ерөнхий сайд Петтери Орпо орогнол хүсэгчдийг тус улсын хилийн зурвас руу илгээж буй явдалд ОХУ-ын хууль тогтоогчдыг буруутгажээ. Тэрээр олон хүний урсгалаас сэргийлж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна.

НАТО-ын гишүүн Финланд улс нь ОХУ-тай 1300 орчим километр хуурай газраар хиллэдэг бөгөөд Хельсинки Европын холбооны гадаад хилийн хамгаалалтыг албан бусаар гүйцэтгэдэг гэж үздэг байна.

Зөвхөн өнгөрөгч даваа гарагт гэхэд л 60 гаруй орогнол хүсэгч ОХУ-аар дамжин Финланд улсын хил нэвтрэх гэж оролдсон нь өнгөрсөн гурван сарын хугацаанд ердөө 90 хүн ийм зөрчил гаргасантай харьцуулахад өндөр үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн жил Финландын хууль тогтоогчид Нордикийн үндэстэн зохион байгуулалттай орогнол хүсэгчдийн бай болсон тохиолдолд ийм төрлийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзах эрхийг хилийн хяналтын албандаа олгосон байна.

Финландын Консерватив үндэсний эвслийн намын гишүүн, Ерөнхий сайд Орпо "Эдгээр хүмүүст хэн нэгэн тусалсан нь ойлгомжтой байна. Тэр дундаа Оросын хилийн харуулууд авлига авч, тэднийг манай улсын хил рүү хүргэж байна” хэмээн мэдэгджээ.

ОХУ-аар дамжин Финланд улсаас орогнол хүсэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул зарим хийлийн боомтуудыг нүүлгэн шилжүүлж, заримынх нь үйл ажиллагааг зогсоож, хяналтаа чангатгахаа Финландын хилийн хяналтын албанаас мэдэгдсэн байна.