Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 30 гаруй асуудал хэлэлцжээ. Хуралдаанаар Хөдөө аж, ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил болон ургац хураалтын урьдчилсан дүн мэдээллийн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцуулга хийлээ.
Засгийг газраас гаргасан тодорхой шийдвэрүүдийн үр дүнд хүнсний ногооны тариалалт нэмэгдэж энэ жил түүхэндээ хамгийн их ургац хураан авсан байна. Ингэснээр энэ онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангана гэж тооцоолжээ.
Мөн хуралдаанаар хүнсний болон тэжээлийн улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэх, ирэх оны тариалалтад хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, мал махны импортод дэмжлэг үзүүлэх, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, зэрэг ажлуудыг боловсруулан хийж гүйцэтгэхийг тус салбарын сайд Х.Болорчуулуунд даалгалаа.