Малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэлийн иргэдэд хүргэх зорилготой өвлийн идэш махны өргөтгөсөн худалдаа нийт 11 байршилд өчигдрөөс эхэлсэн. Дундын зуучлалгүй гэж байгаа учраас махны үнэ боломжийн байх хүлээлттэй байсан иргэдийн зүгээс махны үнэ зах зээлийн ханшаас харьцангуй өндөр байгааг мэдээлж байна.
Харин малчдын зүгээс ченж нарт нийлүүлдэг үнээрээ борлуулж байгаа гэсэн юм. Мөн сүүлийн өдрүүдэд түлшний олдоц муу өндөр үнэтэй байгаа зэргээс шалтгаалаад багахан хэмжээний зардал нэмэгдэх шалтгаан болсон гэдгээ хэлж байсан юм.
Нийт 10 байршилд аймаг бүрээр нь малчдыг хуваарилан худалдаа эрлэх зохицуулалтыг холбогдох албаныхан хийсэн байна. Өчигдөр буюу энэ сарын 27-ны байдлаар Тусгаар тогтнолын талбайд ердөө 5-6 малчин худалдаа эрхэлж байсан юм. Иргэдийн зүгээс махны нийлүүлэлт ихэсвэл үнэ буурч магадгүй гэсэн хүлээлттэй байгаа гэдгээ хэлж байсан юм.