БНХАУ-д эмгэг төрүүлэгч нь тодорхойгүй амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа талаар ДЭМБ-аас мэдэгдээд байгаа юм. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Хэдийгээр манай улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэлийн үнэлгээгээр нөхцөл байдал дунд түвшинд байна гэж гарчээ.
БНХАУ-д тархаад байгаа халдвар нь улс орнуудад хаалттай орчинд дэгдэлт хэлбэрээр бүртгэгддэг, нянгийн гаралтай халдвар юм байна. Манай улсад ч энэ халдвар хязгаарлагдмал орчинд бүртгэгддэг байна. Өөрөө эдгэдэг бөгөөд нянгийн гаралтай халдвар тул антибиотикоор эмчилдэг заалттай юм байна.
Уг халдвар нь 5 хүртэлх насны хүүхдүүдэд хүндээр илэрдэг тул бага насны хүүхдүүдийн дархлааг дэмжих элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.
Хэрэв уг халдвар манай улсад илэрвэл эмнэлгийн хүчин чадал хүртээмж бэлэн байдал хангадсан гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм. Иймд болзошгүй эрсдэлээс сэргийлэн хятад улсад аль болох зорчихгүй байх хэрэв зорчоод ирсэн бол 7-28 хоног дотор биедээ хяналт тавих шаардлагатайг сануулж байсан юм.