ОХУ-аас шатахуун, түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Өнөөдөр 117 вагон, ойрын дөрөв хоногт нийт 350 вагон түлш хилээр нэвтрэх хуваарьтай байна. ОХУ-ын “Роснефть” компани Монгол улсыг түлшээр хангах хангалттай нөөцтэй, ямарч хориг тавиагүй гэдгийг мэдээлж байна. Харин төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотойгоор шатахуун тасалджээ.
Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед хөдөө орон нутагт шатахуун олдохгүй байна гэж иргэд хэлсээр байгаа. Тухайлбал, Төв, Дорноговь, цаашлаад баруун аймгуудын олон сумдад бензин, түлшний нөөц тасарсан нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Тэгвэл тус асуудлаар УИХ-ын дарга занданшатар оху-ын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар ОХУ-ын төмөр замын даргатай ярьж 730 вагон дизель түлшийг ойрын хугацаанд оруулж ирэхээр болжээ.
Цаашдаа нефтийн салбарыг дан ганц ОХУ-аас хараат байдлыг арилгана гэдгийг албаныхан хэлж байна. Автобензин, түлшийг БНХАУ, БНСУ-аас импортлон авах боломжийг бүрдүүлэх юм байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулхаар ажиллаж байна. Ашиглалтад орох үед засгийн газар дотоодод олборлож байгаа газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ дагуу Монголын талд ногдож байгаа хувь нь газрын тосныхоо үйлдвэрийн хэрэглээг бүрэн хангадаг байх бодлогыг хэрэгжүүлэхээр хэрэгтэй байгаа юм.