Харин хуулийн төслийг боловсруулсан гэгдэж байсан Порто Алегре хотын иргэдийн хурлын төлөөлөгч Рамиро Росарио хиймэл оюун ухаан үүнийг бичсэн гэдгийг хэвлэлд ярьж, олон нийтэд илчилсэн байна.
Өнгөрөгч 10-р сард Порто Алегре хотын иргэдийн хурлын 36 төлөөлөгч хуулийн төслийг санал нэгтэйгээр баталсан байна. Төлөөлөгчид татвар төлөгчдийн ачааллыг хөнгөвчлөх, оршин суугчдын хулгайд алдагдсан усны тоолуурыг эзэмшигчдээр нь төлүүлэх бус гүйцэтгэх засаглал хариуцлага хүлээх тогтолцоог бий болгохын тулд зайлшгүй шинээр хуулийн төсөл боловсруулах өөр аргагүйд хүрсэн байна. Харин Рамиро Росарио хуульчид, мэргэжилтнүүдтэй хамтран хуулийн төслийг боловсруулах гэж оролдсон ч төдийлөн үр дүн, шийдэлд хүрч чадаагүй байна. Харин тэрээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар хуулийн төслийг ердөө 15 секундийн дотор боловсруулж чадсан төдийгүй олон сарын турш маргаан дагуулж, эрх баригчдын зөвшилцөлд хүрч чадаагүй хуулийн төслийг тун богино хугацаанд боловсруулж, тэр байтугай төлөөлөгчид санал нэгтэйгээр үүнийг нь баталсан байна.
Орон нутгийн удирдах зөвлөлийн хэд хэдэн хороодоор шалгагдсаны дараа хуулийн төсөл 11-р сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Гэхдээ Рамиро Росарио хиймэл оюун ухааны тусламжийг авсан гэдгээ батлагдах хүртэл нууцалж байсан төдийгүй өнгөрсөн долоо хоногт л нарийн ширийн зүйлсийн талаар хэвлэлд ярьсан байна. Харин төлөөлөгчид буруу жишиг тогтоож, үнэнийг нуун далдалсан Росариог буруутгасан байна. Мөн Порто Алегре хотын захиргаа хуулийн төслийг эгүүлэн татах асуудлыг ахин хэлэлцсэн байна. Гэвч тэд байж болох хамгийн боломжит хувилбар буюу хуулийн төслийг баталсан гэдэгт ахин санал нэгдэж, хиймэл оюун олон улс орны төгс өгөгдөл дээр боссон үнэхээр ажил хөнгөвчилсөн шийдэл болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэгвэл Бразилын Порто Алегре хотын иргэдийн хурлын төлөөлөгчид хиймэл оюун ухааны тусламжтайгаар хуулийн төсөл баталсан явдал нь дэлхий нийтийн мэтгэлцээний гол сэдэв болжээ. Зарим шүүмжлэгчид хиймэл оюун ухаан хүн төрөлхтний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг хуулийн төслийг баталж байгаа нь нийгмийг автоматжуулж, ирээдүйд роботууд хүнийг орлох цаг ирнэ гэдгийг хурцаар шүүмжилжээ. Харин үлдсэн хэсэг нь ирээдүйд хэн нэгнийг хиймэл оюун ухаанаар солино гэдэг боломжгүй зүйл. Харин хиймэл оюун ухаан яаж ажиллахыг мэддэг хүмүүс бий болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.