Хэрэв та “Google”-ийн жил тутмын тоймд итгэдэг бол 2023 онд томоохон кинонууд нээлтээ хийж, алдартнуудад олон дуулиан дагуулсан асуудал тулгарсан жил байсан юм. 2023 онд Барби, Оппенхаймер хоёр нь “Google” хайлтын системд хамгийн эрэлттэй, хайлт хийгдсэн кино уран бүтээлүүд байжээ. Харин спортын салбарт Франц довтлогч Килиан Мбаппе хамгийн эрэлттэй байсан бол энэ зун Байерн Мюхен клубт нэгдсэн Англи довтлогч Харри Кэйн удаалжээ. Харин дуучид, жүжигчид дундаас Колумбийн Шакирагийн тухай хайлд хамгийн өндөр байсныг “Google”-ийн тоймд онцолсон байна. Хайлтын системд хандсан хүмүүсийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад 2023 онд түүхэн өсөлтийг харуулсан байна. Барби, Оппенхаймер хоёр кино нээлтээ хийсэн өдрөө 30 сая фунт стерлингийн орлого олсон нь 2019 оноос хойших кино урлагийн салбарын дээд үзүүлэлт болсон байна. Харин энэ хооронд Колумби дуучин Шакира 2023 онд хоёр ч удаа хэвлэлүүдийн гол бай болсон юм. Тэрээр энэ оны эхээр хуучин нөхөр болох Жерар Пикед хаягласан дуугаа нийтэлсэн нь “Youtube”-ийн богино хугацаанд олон хандалт авсан уран бүтээл болж, хэвлэлүүдийн гол сэдэв болсон юм. Харин оны сүүлээр Шакира Испанийн татварын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгагдаж, 7.5 сая Еврогийн нөхөн төлбөр төлөх шийтгэл хүлээсний дараа ахин олны анхааралд өртсөн байна. Тэгвэл Барби, Оппенгеймер кинонууд бол хоёр шилдэг найруулагчийн уран бүтээл нэг өдөр нээлтээ хийснээрээ хүмүүсийн анхаарлыг улам ихээр татаж, цахим орчинд хайлт ихээр хийсэн байна. Францын хөл бөмбөгчин Килиан Мбаппе 2023 онд хамгийн эрэлттэй байсан тамирчны нэг бол түүний араас Месси, Роналду нар удаалж, харин дэлхий дахинд түгээмэл танигдаагүй Америк хөл бөмбөгийн тамирчин Дамар Хамлин спортын салбарын хайлтын эхний 10-т багтсан байна. Баффало Биллс багийн тоглогч Тэрээр өнгөрөгч нэгдүгээр сард үндэсний хөл бөмбөгийн лигийн тоглолтын үеэр ухаан алдаж, талбай дээр шуурхай тусламж авсан бөгөөд удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээний дараа 10-р улирлын анхны тоглолтоо хийсэн нь олон улсын сонирхлыг татсан байж магадгүй байна.