Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, үр дагавар хүүхэд, залуучуудад илүү хүндээр тусна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь Конвецийн хуралдаан Арабын Нэгдсэн Эмират улсад болж өндөрлөлөө. Тус хуралдаанд мөн манай улсын залуучуудын төлөөлөл амжилттай оролцсон байна. Өнгөрсөн онд Египет улсад болсон хуралдаанд Хүүхдийн сангийн төлөөлөл оролцсон бол энэ жил НҮБ-ын залуу төлөөлөл оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэж илтгэл тавьжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь Конвенцийн хуралдаан жил бүр зохион байгуулагддаг бөгөөд тус хуралдаанд зөвхөн дээд түвшний удирдагчдын уулзалтаас гадна олон салбар хуралдаанууд зохион байгуулагддаг. Үүнд мөн хүүхэд, залуучууд ч улс орноо төлөөлөн оролцож дуу хоолойгоо хүргэх боломжтой байдаг. 2022 онд болсон хуралдаанд манай улсаас НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл оролцож байсан бол энэ жил залуучуудын төлөөллүүд оролцлоо. Тэдний зүгээс уур амьсгалын өөрчлөлт түүний нөлөөлөл үр дагавар нь хүүхэд, залуучуудад илүү хүндээр тусдаг. Тиймээс одоогоос уур амьсгалын өөрчлөлт түүний үр нөлөөнд дасан зохицох чадвар чухал гэдгийг онцолж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын 18-р бага хуралд дэлхийн 140 гаруй улсын төлөөлөл оролцлоо.

Монгол залуучуудын төлөөлөл уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хуралдаанд зохион байгуулагдсан эвентүүдэд зочин илтгэгчээр оролцон туршлага мэдээллээ олон улсын оролцогчидтой хуваалцсан юм. Мөн тэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнд нэгдэхийг хүүхэд залуучуудад уриалах, тэдний оролцоог дэмжих, бодлого зохицуулалтуудыг эх орондоо хэрэгжүүлэх зорилго тавьжээ.