Нийслэлийн нэг өрхөд олгож байгаа 7 шуудай түлш бүтэн 7 хоногийн хугацаанд хүрэлцэхгүй байна

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах нийт 630 цэг ажиллаж, жилдээ 2600 гаруй өрх айлд 350 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлж байна. Гэвч нэг өрхөд олгож байгаа 7 шуудай түлш нь бүтэн 7 хоногийн хугацаанд хүрэлцэхгүй байна гэдгийг иргэд хэлж байна.

Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор айл өрхүүдийн түлшний хэрэглээ ихэссээр байна. Нийслэлийн хэмжээнд 7 дүүрэгт сайжруулсан түлш борлуулагдаж, иргэд түлшээ картаар худалдан авч нэг өрх 25 кг-ийн жинтэй 7 шуудай түлшийг 7 хоног хэрэглэх хуваарилалттай. Өөрөөр хэлбэл, нэг өрхөд өдөрт 1 шуудай сайжруулсан түлш оногдож байна. Гэвч айл өрх бүрийн гэр, болон орон сууцны талбайн хэмжээ харилцан адилгүй тул том талбайтай айл өрхүүдэд оногдож байгаа түлш нь хүрэлцэхгүй тохиолдол их байна. Энэ тохиолдолд иргэд өөр айлын картыг зээлээр авч түлш нэмэлтээр авч байна.

Түүнчлэн иргэдийн хувьд сайжруулсан түлшийг 7 хоног бүр шинээр авч байгаа үед иргэдийн худалдан авах чадвар буурч түлшгүй үлдэх тохиолдол их гарч байгаа юм. Иймд иргэдийн зүгээс сайжруулсан түлшний хуваарилалтыг нэмж, түлшээ худалдаалахдаа хязгаар тогтоохгүй байхыг удирдлагуудын зүгээс хүсэж байна.