Өнгөрөгч баасан гарагт болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн байна. Хүн амын дунд хэт чихэрлэг ундааны хэрэглээ ихэссэн, чихрийн шижин өвчнийг бууруулах, таргалалтаас сэргийлэх, зорилгоор чихэрлэг ундааны онцгой албан татварыг нэмэхээр тусгасан байна.
Энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлж эхэлснээр үйлдвэрлэж буй ундааны чихэрлэгийн хэмжээг багасгах, импортоор оруулж ирэх хувийг бууруулах, эрүүл хүнсний хэрэглээг дэмжих зорилготой. Ингэснээр иргэдийн эрүүл мэндэд тодорхой дэмжлэг болох юм.
Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдэхийг төсвийн байнгын хороонд даалгалаа.