Өчигдөр болсон нүүрсний сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт, Т.Аюурсайхан, нарын нийт 51 гэрчийг дуудан хэлэлцлээ.
Сонсголын эхэнд борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолтын талаар сонссон. Шинжээчийн дүгнэлтээр “Эрдэнэт Тавантолгой” ХК-ийн нийт гэрээнээс 2011 оны 10-р сараас 2023 оны 10 сар хүртэл 826 сая ам.долларын үнийн зөрүү гарах байсан талаар танилцуулсан. Уг асуудлын хүрээнд Хянан шалгах хорооны гишүүд тодруулга мэдээллийг авлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамаарал бүхий үе үеийн удирдлагууд борлуулалтын үйл ажиллагаа болон, нүүрсний гэрээний үнэ тогтоолтын талаарх тайлбарыг өглөө. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг ажиллаж байх хугацаанд жилд 8 сая тонн нүүрс борлуулдаг үүнээс Чалко Трейдинг Хонконгд 4 сая тонныг нь борлуулдаг байжээ. Түүний хэлснээр нүүрс хулгайгаар хилээр гарах боломжгүй, олон шалгалт дамжлагаар заавал шалгагдаж гардаг байсан гэдгийг хэллээ.
“Эрдэнэс Тавантолгойн” уурхайгаас Цагаанхад дахь талбай хоорондын 230 км замд тээврийн зардал тонн тутамд 10-14 америк доллароор тээвэрлэдэг. Тэгвэл Цагаанхадаас Гашуунсухайт боомт хүртэл 20км замд нэг тонн нүүрсний 28-121 доллароор тээвэрлэдэг болсон байна. Сонсголын нэг дэх өдөр нэр бүхий компаниудын нэр дурдагдсан эдгээр компаниуд богинын тээврээс ашиг олж байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээс илэрч байгааг Хянан шалгах хорооны дарга Б.Энхбаяр онцоллоо