“Эрдэнэс Тавантолгой” компани нь нүүрсээ “Чалко Трейдинг Хонконг” ХХК-д зах зээлийн ханшаас хямдаар борлуулдаг байжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко Трейдинг Хонконг” компанитай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний талаар шинжээч танилцуулсан. “Эрдэнэс Тавантолгой” компани нь 2011 онд тус компанитай гэрээ байгуулж байсан бөгөөд үнэ тогтоолтын хувьд зах зээлийн үнээс хямдаар борлуулж байжээ.

Шинжээчийн дүгнэлтээр “Эрдэнэс Тавантолгой” компани зах зээлийн үнээс хямд ханшаар нүүрсээ борлууж байсан нь тогтоогдсон. Сүүлийн 12 жилийн хугацаанд байгуулсан гэрээнээс 317 сая америк долларын зөрүү гарч байна. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний мөнгийг олох боломжтой байжээ. Мөн “Эрдэнэс Таван” толгой компанийн удирдлагуудад гэрээ байгуулах асуудалд тухайн үеийн эрх баригчдаас дарамт шахалт ирдэг байсан талаар гэрч хэллээ.

 “Эрдэнэс Тавантолгой” компани нь “Чалко Трейдинг Хонконг” ХК компанитай байгуулсан гэрээгээр 12 жилийн хугацаанд нийт 26 сая тонн нүүрсийг олборлож борлуулсан байна. Энэ нь борлуулалтын дүнгээр 1,5 тэрбум доллар болж байгаа юм.