Нүүрсний хэргийн 2 дахь шатны сонсголд Б.Жавхлан, Д.Амарбаясгалан Б.Чойжилсүрэн нарыг гэрчээр дууджээ

Нүүрсний хэргийн 2 дахь шатны сонсгол энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Үүнтэй холбогдуулан хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Нүүрсний хэргийн 2 дахь шатны сонсголоор Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсний экспорт, нүүрс худалдан авах гэрээний асуудлуудаар хэлэлцэх юм байна. 2 дахь шатны сонсголд Б.Жавхлан Д.Амарбаясгалан, Ш.Адьшаа, тэргүүтэй 270 орчим гэрчийг оролцуулахаар болжээ.

Нүүрсний хэргийн эхний шатны сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” болоод Тавантолгой компанитай холбоотой нийт 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгалтын тайланг сонсож, гэрчүүдийн хамтаар хэлэлцсэн. Нэгдүгээр шатны сонсголын гэрчийн ирц 80,4 хувьтай байсан юм.