ОХУ манай улсад нийлүүлдэг 345 мвт цахилгаанаа 150 мвт болгон бууруулахаа мэдэгджээ

Манай улс ОХУ-аас 350 орчим мвт цахилгаан эрчим хүч импортоор авдаг. Тэгвэл энэ хэмжээг 150 мвт болгон багасгана гэдгээ ОХУ-ын талаас мэдэгдсэн байна. Тиймээс хөлдөх эрсдэлээс сэргийлж, улсын хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй гэдгийг салбар яамнаас мэдэгджээ.

Иймд улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж эхлэхээр шийдвэрлэсэн байна. Зайлшгүй шаардлагатай бол өнөөдрөөс хязгаарлалт хийгдэж эхлэнэ гэдгийг салбарын сайд хэллээ. Эхний ээлжид Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн 124 ААН-үүдийн хэрэглээг өдрийн цагаар хязгаарлахаа мэдэгдлээ. Хэрэглээг хангаж чадахгүй тохиолдолд төвийн бүсийн зургаан аймаг, улаанбаатар хот, төвийн аймгуудын 150 орчим суманд хэрэглэгчийн цахилгааныг гурван цаг орчим хугацаагаар хязгаарлахаар төлөвлөжээ. 

ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас цахилгааны хүчин чадал багасжээ. Цахилгаан станцад 345 мвт-ын нэг блок эвдэрч, зогссоноор хэзээ эргэн ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.