УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оны 6-р сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөлөө

УИХ-ын чуулганаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

МАН-ын бүлгээс сонгуулийн тойргийг бүсчилж томруулах шийдвэрийг гаргасан. Ингэснээр бусад намууд дэмжсэний үндсэн дээр УИХ-ын хурлын чуулганаар хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар тогтсон. Хөдөө орон нутгийг 7 тойрогт хувааж 54 мандат олгосон бол, Улаанбаатар хотыг 6 тойрог, 24 мандат байхаар тогтлоо. Тойргийн талаар дараах графикаар танилцуулъя

1. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог

2. Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог

3. Баян-Өлгий аймаг 3-р тойрог

4. Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог

5. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог

6. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог

7. Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог

 Харин нийслэл хотыг зургаан тойрогт хуваасан байна:

1. Баянзүрх дүүрэг 8-р тойрог

2. Баянгол дүүрэг 9-р тойрог

3. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог

4. Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог

5. Хан-Уул дүүрэг 12-р тойрог

6. Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог дахь тойрог болж байгаа юм. Харин Баян-Өлгий аймгийг тусад нь тойрог болгон бүсчилсэн асуудалд зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

Мөн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг 6-р сарын 24-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөлөө.