Харин Японы хамгийн алдартай цахилгаан бараа үйлдвэрлэгч ямар шалтгааны улмаас гэнэтийн уналт хийсэн нь олон улсын анхаарлыг зайлшгүй татаж байна. Энэ бүхэн 2015 онд тус компанийн хэлтэс, нэгжийн нягтлан бодох бүртгэлийн алдаанаас эхтэй юм. Тэдгээрийн дийлэнх дээд удирдлагуудын алдаатай шийдвэртэй холбоотой байна. Нарийн тайлбарлавал “Тошиба” сүүлийн долоон жилийн турш ашгаа 1.6 тэрбум америк.доллароор хэтрүүлэн тайлагнаж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн нь ил болжээ. Түүнчлэн 2020 онд аудитын шалгалтаар “Тошиба” ахин нягтлан бодох бүртгэлийн нэмэлт зөрчил гаргасан нь тогтоогдсон байна. Мөн хамгийн ноцтой алдаа нь 2021 онд ил болсон төдийгүй хуулийн байгууллагын шалгалтын явцад “Тошиба” нь гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг дарахын тулд японы худалдааны яамтай тохиролцсон болох нь тогтоогджээ. Нөгөөтээгүүр 2016 онд АНУ-ын Westinghouse Electric хэмээх “Тошиба”-ийн толгой компани дампуурлаа зарласан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна. Толгой компанийнхаа 6 тэрбум америк.долларын өрийг төлөхийн тулд “Тошиба” корпорац үйлдвэрүүдээ зарж эхэлсэн байна. Энэ хугацаанд бусад өрсөлдөгч компаниуд зах зээлээ тэлсэн бол “Тошиба” мөнгө олохын тулд бизнесүүдээ зарсаар эцэстээ дампуурлын ирмэгт хүрчээ. Харин энэ оны эхээр японы хөрөнгө оруулалтын консорциум “Тошиба”-г 14 тэрбум америк.доллароор худалдан авсан ч үйл ажиллагааныхаа төлөвлөгөөгөө зарлаагүй байна.