Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт 3 удаа өөрчлөлт орсон байна

Өнгөрөгч Баасан гаргийн нүүрсний хэргийг хянан шалгах сонсголоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Тавантолгой” ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах зэрэг сэдвүүдээр хэлэлцсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-с Бортээгийн ордын 440 их наяд төгрөгийн  нүүрс борлуулах эрхийг зөвхөн нэг компанид буюу  "Админериал" ХХК-д олгосон байна.

Тус компаниас Бортээгийн ордын нүүрс борлуулах тендер зохион байгуулахдаа эхний тендерийг тодорхой үндэслэлгүй цуцалж, хоёр дахь тендерийг шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулсан. Харин гурав дахь тендерийг үнэлгээний хороог шалгаруулахаас хоёр өдрийн өмнө өөрчилсөн нь “Админерал” ХХК болон “Таван хур” ХХК-уудад давуу байдал үүсгэсэн нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан гэж үзжээ.

Бортээгийн ордын нөөцийн хувьд засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд хийгдсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээгээр 3.7 их наяд төгрөг гэж байсан бол 2023 оны есдүгээр сарын биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасаж тооцсон дүнгээр 404 их наяд төгрөг байх тооцооллыг гаргажээ. Мөн өнөөдрийн үдээс хойш болсон сонсголоор эрдэнэс “Тавантолгой” ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын үр дүнд авсан арга хэмжээ, Сангийн яам, Татварын Ерөнхий газраас хийсэн шалгалтын талаар сонссон юм. Энэ асуудлын хүрээнд Уул Уурхайн Хүнд Үйлдвэрийн сайд асан Д.Сумьяабазар, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооны дарга асан Б.Бат-Эрдэнэ  эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар гэрчээр оролцсон юм.