Оны шилдэг аан, байгууллага шалгаруулах нэг номинацид дунджаар 10 гаруй компани өрсөлдөг бөгөөд эдгээр компаниуд нь жилд ойролцоогоор 160.000 тэрбум гаруй төгрөгийн татварыг улсад төлсөн байдаг.
Энэ оны шилдэг болон онцлох аж ахуй нэгжүүдээс гадна байгалиа эргэн нөхөн сэргээдэг, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компаниудын үйл ажиллагааг урамшуулж энэ оны ногоон бизнес эрхлэгчээр шалгаруулсан байна. Тухайлбал, “Монполимет” компани нь байгаль орчны нөхөн сэргээлтийг олборлох үйл ажиллагаатай хослуулан хийж явсан нь байгаль экологийн нөхөн сэргээлтийн томоохон жишиг болжээ.
Мөн манай улсын эрчим хүчний салбар алдагдалтай ажилхаас гадна ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ нөхцөлд сэргээгдэх эрчим хүч гэсэн ойлголт ихээхэн чухал байгаа юм. Тэгвэл “Монцемент” үйлдвэр нь цементийн салбарт сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулжээ. Өөрөөр хэлбэл, цемент үйлдвэрлэлийн технологи нь агаарт ихээхэн хэмжээний дулааныг ялгаруулдаг. Энэхүү дулааныг дахин боловсруулж үүнийгээ эрчим хүч болгон хувиргаж жилд дунджаар 15.000 тн хүлэмжийн хийг тус үйлдвэр бууруулжээ.
Ногоон шийдэл технологийг нэвтрүүлсэн компаниудаас гадна хөдөлмөрийн зах зээл, эм эмнэлэг, мэдээллийн технологи зэрэг олон салбарын шилдгүүд тодорч бизнес эрхлэхэд олон бэрхшээл саад удирдагч үүнийг тууштай байж давах нь чухал гэдгийг онцлон хэлж байсан юм.
Оны шилдэг болон тодорхой салбарын онцлох аж ахуй нэгжийн өргөмжлөн шалгаруулдаг “Entrepreneur” шагнал гардуулах ёслол ийнхүү зохион байгуулагдлаа. 2023 оны шилдгээр “Ханбогд Кашимер” ХХК шалгарч “Гран При” “Алтан Меркури” шагналын эзнээр тодорсон юм. Тус компани нь энэ онд 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, 183 тэрбум төгрөгийн борлуулалт хийж чаджээ.