Өнгөрөгч 2022 онд Японы нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний нэрлэсэн хэмжээ 34 мянган америк.долларт хүрсэн нь эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 38 гишүүн орны дунд 21-р байрт эрэмбэлэгджээ. Эдгээр статистик тоо баримт нь манай гаргийн гурав дахь том эдийн засаг бүхий Япон улсын дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ түүхэн доод үзүүлэлтдээ хүрснийг илтгэж байна.
Өнгөрөгч 2022 онд Японы дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 4.2 хувь болж буурсан нь 1980 оноос харьцуулж болохуйц ийм төрлийн статистик тоо баримтыг бүртгэж эхэлснээс хойших хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Тухайн онд Японы нэрлэсэн ДНБ 4.26 их наяд америк.долларт хүрч, өмнөх оны буюу 2021 оны үзүүлэлтээс 770 тэрбум америк.доллароор буурсан гэж тус улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газраас Даваа гарагт мэдээлсэн байна. Иенээр тооцвол Японы үйлдвэрлэлийн хэмжээ 2021 оны үзүүлэлтэй харьцуулахад 2022 онд 1.3 хувиар өссөн боловч мөнгөн тэмдэгтийн ханш суларсны уршгаар буюу америк.долларын тооцооллоор буурсан үзүүлэлтийг харуулжээ.
Японы дэлхийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2021 онтой харьцуулахад 0.9 пунктээр буурсан. Япон бол АНУ, БНХАУ-ын дараа дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс гүрэн хэвээр байна. Гэвч дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж буй Германы ДНБ 0.2 хувиар өсөхөд л байр сууриа алдах эрсдэлтэй байгаа юм.
Японы нэг хүнд ногдох ДНБ өнгөрсөн онд 34 мянган америк.доллар болсон нь 2021 оны хэмжээнээс ойролцоогоор 5900 америк.доллароор буурсныг илтгэж байна. Энэ үзүүлэлт нь долоогийн бүлгийн улс орнууд дундаа хамгийн бага, тааруу үзүүлэлт байсан бөгөөд италийн ДНБ хэмжээ саяхан япон үзүүлэлтийг давж гарсан байна.
Японы Төв банк бодлогын хүүгээ хамгийн доод түвшинд хадгалж байгаа ч дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнууд тэр дундаа АНУ-ын Холбооны Нөөцийн сан зээлийн хүүгээ өсгөсөөр байгаа мөчлөгийн үед иенийн ханш унасан бол эсрэгээрээ америк.долларын ханш чангараад байна. Мөн Японд инфляцын өсөлтийн хурд АНУ-тай ижил түвшинд байгаа ч буурах хандлага хэвээр байна. Олон Улсын Валютын сангаас Германы эдийн засаг 2023 онд нэрлэсэн ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд гуравт орж, Япон дөрөвдүгээр байр руу унана гэж тооцоолж байна.