ШӨХТГ: Талоноор эсвэл гэрээт хэрэглэгчдээ шатахуун олгох зэргээр хязгаарлалт тавьж байгааг зогсоох хэрэгтэй

11-р сараас эхлэн Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчдийн Төлөө газраас шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар зарим шатахуун түгээх станцын шатахууны нөөц хэвийн байгаа ч нөөцгүй гэсэн хаалт гэж тавих эсвэл дотоод зохион байгуулалтын алдаа зэргээс шалтгаалан зохиомлоор хомсдол үүсгэж байгаа зөрчлүүд илэрчээ. Тиймээс шатахуун түгээх хэд хэдэн станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд давтан зөрчил гаргавал торгуулийн арга хэмжээ авна гэдгийг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас мэдээлж байна.

Шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийж зохиомол хомсдол үүсгэж байгаа нөхцөл байдлыг шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас ийнхүү илрүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор шатахууны компаниудад мэдэгдэл хүргүүлж бензин, түлшний хязгаарлалт хийхгүй буюу талоноор түлш олгох, гэрээт хэрэглэгчдээ шатахуун олгох зэргээр хязгаарлалт тавьж байгааг зогсоох талаар зөвлөмж хүргүүлжээ.

Мөн шатахууны нөөц болоод хилээр татан авалт хэвийн байгаа боловч шатахуун түгээх станцуудын дотоод зохион байгуулалт сул, тэр дундаа түгээлт дээр саатаж байгаа талаар шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хийсэн шалгалтаар илэрсэн байна. Тиймээс шатахуун түгээлт болоод дотооддоо түгээх асуудалд анхаарах хэрэгтэй байна