Цахим орчин дахь хуурамч хаягуудад хаалт хийж, цэгцлэх шаардлагатай гэж УИХ-ын гишүүд үзэв

Энэ онд УИХ-ын ээлжит сонгууль 6-р сарын 28-нд зохион байгуулагдахаар товлогдсон бөгөөд сонгуулийн үйл ажиллагаанд нийт 32 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Тэгвэл үүнээс тодорхой хэмжээний төсвийг сонгуулийн үеэр  цахим орчинд худал мэдээлэл тарах, бусдын нэр хүндэд халдах зэрэг үйлдлийг таслан зогсоох ажилд зарцуулахаар төсөвлөжээ. Учир нь сонгуулийн үеэр цахим орчинд хуурамч хаяг үүсгэн цахим хэрэглээний замбараагүй байдал гардаг явдалд зохицуулалт хийх шаардлагатай гэж  УИХ-ын зарим гишүүдийн зүгээс үзэж байгаа юм.

Манай улсад 2.6 сая Фэйсбүүк хэрэглэгч байдаг гэсэн албан бус судалгаа байна. Үүнээс дунджаар 1 сая орчим нь хуурамч хаяг юм. Сонгуулийн үеэр  хуурамч хаягуудыг  ашиглан бусдын нэр төрд халдах, худал мэдээлэл тараах үйлдэл ихээр нэмэгддэг тэгвэл УИХ-ын зарим гишүүдийн зүгээс эдгээр хаягуудад зохицуулалт хийх, хаах зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж үзэж байна.

Энэ жил болох УИХ-ын ээлжит сонгууль томоохон өөрчлөлт зохицуулалт орсон юм. Тодруулбал 126  гишүүнийг  бүсчилсэн тойргоос сонгох юм.  Бүсчлэлийн тойрог сонгуулийн тойрог  томорсноор нэр дэвшигчид сонгогчдод хүрч ажиллах цаг хугацаа ихээхэн зарцуулах шаардлагатай болж байгаа. Иймээс цахим орчин дахь сонгуулийн  сурталчилгаа чухал үүрэг гүйцэтгэх юм. Иймд хуурамч хаягаар  цахим орчинд замбараагүй байдал үүсэх бусдын нэр төрд халдах зэрэг зөрчлүүдийг илрүүлэх боломжтой ч хаах эрх одоогоор холбогдох байгууллагуудад байдаггүй. Учир нь техник тоног төхөөрөмж шаардлагатай болох юм.

Цагдаагийн байгууллагаас хуурамч хаяг үүсгэж, бусдыг гүтгэж доромжилсон хэргийн илрүүлэх ажил өнгөрөгч оны эцэст 50.3 хувьтай хийж гүйцэтгэсэн байна. Цаашид тодорхой үнэ бүхий техник ашиглаж, хуурамч хаягуудыг хаах бүрэн боломжтой талаар мэдээлсэн юм..