Энэ оноос эхлэн нийтийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг дүүргүүд өөрсдөө хариуцдаг болсон. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн зам талбай халтиргаатай байвал тухайн дүүрэг ажлаа муу хийж байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй зэрэг хотын төвийн дүүргүүдийн явган хүний зам талбай халтиргаа гулгаа ихтэй байна. Давс, бодис цацсан ч эргэн цэвэрлээгүйгээс дагтаршин хөлдөж, иргэд халтирч унан, бэртсээр байна.
Цас ормогц нэн түрүүнд цасыг хуссаны дараагаар давс, бодисыг цацаж, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх дарааллаар ажиллах ёстой. Гэтэл давс, бодисоо цацсан ч үүнийгээ эргэн хусаж цэвэрлэдэггүй. Үүнээс шалтгаалж иргэд явган хүний гарцаар гарахдаа унаж бэртэх тохиолдлууд гарсаар байна.
Энэ оноос эхлэн нийтийн эзэмшлийн зам, талбайн үйлчлэгч нарыг дүүргүүдэд хуваарилж машин техник, давс, бодисыг ч мөн дүүргүүд өөрсдөө хариуцах болсон юм. Мөн тухайн дүүрэгт хот, нийтийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцаж буй хүмүүсийн утас, цахим хуудсыг олон нийтэд нээлттэй зарлана. Үүнээс гадна хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг шинэчилж байгаа бөгөөд тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна.
Ийнхүү нийтийн зам талбайг дүүргүүд өөрсдөө хариуцах болсон юм. Мөн нийтийн орон сууцын гаднах талбайн цасыг сөх хариуцаж зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хийдэг юм. Үүнээс гадна 50 метр орчмын талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байгааг хотын дарга үүрэг болголоо.