Өнгөрөгч баасан гарагт УИХ-аар Монгол улсаас Гадаад улс оронд суух элчин сайд нарыг томиллоо. Элчин сайд нарыг шинээр томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд элчин сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн зөвшилцсөн юм. Харин дараа нь нууцаар санал хураалт явуулснаар манай улсыг төлөөлж гадаад улс оронд суух элчин сайдуудын томилгоо батлагдсан байна.
Элчин сайд нь гадаад улс болон олон улсын байгууллагад өөрийн улс орны болоод иргэдийг төлөөлөх хамгийн өндөр албан тушаалтан юм. Тэгвэл УИХ-ын гишүүдийн зүгээс гаднын улс оронд амьдарч, ажиллаж байгаа Монгол иргэдийн боловсролын асуудал болон нийгмийн хамгааллын асуудалд хэрхэн анхаарч ажиллах зэрэг олон талын байр суурийг элчин сайд нарын төлөөллөөс сонссон юм.
Ийнхүү элчин сайдуудыг томилох асуудалд нууц санал хураалт явуулж УИХ-ын олонх дэмжсэнээр батлагдсан юм. Тодруулбал:
- Монгол улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Сүхээгийн Сүхболд,
- Монгол улсаас Бүгд Найрамдах Польш улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Гунаажавын Байгалмаа
- Монгол улсаас Шведийн Хаант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзий
- Монгол улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилсон юм. Ингэснээр Монгол улсын ерөнхийлөгчид өргөн барихаар болжээ.