Исланд улсын Гриндавик хотод дэлбэрсэн галт уулын халуун лаав хот суурин газар руу урсаж байшин барилгуудыг шатааж эхэлжээ
Исланд улсын Гриндавик хотод дэлбэрсэн галт уулын халуун лаав хот суурин газар руу урсаж байшин барилгуудыг шатааж эхэлжээ. Тодруулбал, өнгөрөгч Ням гаргийн өглөө Рейкьянесийн хойгт галт уул дэлбэрч, загасчдын хот руу лаав асгарсан байна.

Шинжээчид галт уул дэлбэрсний дараа тохиолдож болох хамгийн таагүй үйл явдал өрнөж байгааг онцолж байна. Исланд улсын эрх баригчид Гриндавик хотын нийт оршин суугчдыг  аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Өнгөрсөн 12-р сарын эхээр тус бүс нутагт галт уул дэлбэрсний дараа Исландын эрх баригчид хот тосгонд галт уулын халуун лаав урсаж нэвтрэхээс сэргийлж өндөр хана босгосон байна. Гэвч халуун лаав хамгаалалтын ханыг хайлуулжээ.

Өнгөрөгч Ням гарагт Исландын ерөнхийлөгч орон гэр нь шатаж дүрвэсэн иргэдтэйгээ сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлээд хүнд хэцүү энэ үеийг хамт даван туулахаа хэлсэн байна.

Шинжлэх ухааны сэтгүүлч, галт уул судлаач Робин Эндрюс, галт уулын лаав хот руу орж ирсний дараа болж байгаа дэлбэрэлтүүд нь маш аюултай бөгөөд хор хөнөөлтэй төдийгүй лаавын урсгал зогсох төлөвгүй байгааг хэлжээ.