“Алтай” хотхоныг “Нарны хороолол”-той холбосон гүүрэн гарцыг Баасан гарагт албан ёсоор ажиллагаанд оруулжээ. Гүүрэн байгууламжийг БГД-ийн 2023 оны төсвөөс барьж гүйцэтгэжээ. Тэгвэл тус байгууламжийн бэлэн болсон байдал анх гарсан зураг төслөөс өөр байгаа нь, мөн том оврын тээврийн хэрэгсэл гүүрэн байгууламжийн доогуур гарах боломжгүй саатсан зэрэг асуудлуудыг олон нийт шүүмжилж байна.
Мөн гүүрэн байгууламжийн бодит байдал зураг төслөөсөө ялгаатай зэрэг олон асуудлууд байгаа нь иргэд олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа юм. Харин холбогдох албаныхан хэлэхдээ анх төлөвлөсөн төсөвт өртөгт хэмнэлт хийж гүйцэтгэсэн, бусад гүүрэн байгууламжийн адил бүтээн байгуулсан талаар мэдээлж байна. Иргэдийн зүгээс тус бүтээн байгуулалтын ажилд сайшаалтай хандаж байгаа хэдий ч дахин сайжруулах шаардлагатайг зүйлс байгааг онцоллоо.
“Алтай” хотхоноос “Нарны хороолол” хүртэлх замд өдөрт дунджаар 25 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчдог байна. Тэгвэл энэхүү гүүрэн байгууламж бий болсноор авто замын ачаалал буурах, иргэд осол аваарт өртөхөөс сэргийлэх боломж бүрдэж байгааг холбогдох албаныхан хэллээ.