Даваа гарагт ХБНГУ-ын хэт барууны үзэл сурталт “Альтернатив Фюр Дойчланд” намын удирдагч Алис Вайдель олны анхаарлыг татсан мэдэгдэл хийжээ. Түүний удирдаж байгаа нам Герман улсын Засгийн эрхэнд гарвал Европын Холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлэх “Брексит” маягийн санал хураалт явуулна хэмээн тэрээр мэдэгдсэн байна.
Даваа гарагт Герман улсын хэт барууны үзэл сурталт Альтернатив Фюр Дойчланд намын удирдагч Алис Вайдель Их Британи улс Өрнөдийн блок буюу ЕХ-ны гишүүнчлэлээс татгалзаж, Брексит-ийг зарлан тунхагласан талаар жишээ дурдаж, герман улс ийм замналаар явах ёстойг онцолжээ. Алис Вайдель "Financial Times" сонинд өгсөн ярилцлагадаа Дексит хэмээх статус загвар нь Герман улсын өөрийгөө тодорхойлох чадварыг нэмэгдүүлэхийг хэлжээ. Түүний ярилцлага Герман улс даяар хэт барууны үзэл суртлыг эсэргүүцсэн жагсаал өрнөснөөс хойш ердөө нэг хоногийн нийтлэгдсэн нь ахин олны анхаарлыг татсан байна. Мөн тэрээр хэт даврагчид болон экстремистүүд, түүний намын гишүүдийн зохион байгуулсан уулзалт нь Герман улсад үлдэх эрхгүй хүмүүсийг эх оронд буцаахын тулд зөвхөн хуулийн хүрээнд шийдэлд хүрэх талаар байсан гэх өөрийн байр суурийг илэрхийлжээ. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд хэт барууны үзэлтнүүдийн уулзалтыг буруу өнцгөөс нь мэдээлж, олон нийтийг турхирснаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Герман улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн гэж Алис Вайдель үзжээ.
Тэгвэл Германы хэт барууны үзэлт Альтернатив Фюр Дойчланд нам нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Парламентын сонгуульд хамгийн өндөр байр суурийг эзэлж, холбооны түвшинд 20-25 орчим хувийн саналыг авч, Канцлер Олаф Шольцын эвслийг бүрдүүлдэг гурван намыг тэргүүлж байгаа юм.