“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төсөл батлагдсанаар 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Ингэснээр нийт 1 сая гаруй иргэн “ЭТТ” ХК-ийн 1072 хувьцааг эзэмших боломж бүрджээ. Гэвч иргэд хүүхдийнхээ нэр дээр хэрхэн хувьцааны данс нээлгэх, өөрт байгаа хувьцаагаа хэрхэн шалгах зэрэг мэдээлэл дутмаг байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани нь өнгөрсөн 2 жилийн турш ашигтай ажилласан тул хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах асуудал яригдаж эхэлсэн. Мөн 1 сая гаруй иргэн шинээр хувьцаа эзэмшүүлэх тогтоолын төсөл батлагдсан. Тогтоолын төсөл батлагдсанаар хувьцааны талаарх мэдээлэл хайх иргэдийн тоо нэмэгджээ. Учир нь иргэд хэрхэн шинээр хувьцаа авах, үлдсэн хувьцаагаа хэрхэн шалгах зэрэг мэдээ мэдээлэл дутмаг байна.
Тэгвэл иргэд дараах байдлаар өөрт байгаа хувьцаагаа шалгах боломжтой юм байна.
- 1072 хувьцаагаа шалгах
- 158989 тусгай дугаарт латин үсгээр РД дугаараа илгээн шалгах
- Төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машинд иргэний үнэмлэх, хурууны хээгээ уншуулаад лавлагаа авах
- MCSD.mn хуудаст хандах
Мөн 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдэд шинээр үнэт цаасны данс нээлгэснээр хувьцаа эзэмших боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 50 гаруй үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдгээр байгууллагуудад иргэд хамгийн түрүүнд хандах шаардлагатай юм.
Хамгийн сүүлд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2019 онд ногдол ашиг тараасан. Тухайн үед ногдол ашгаа авч чадаагүй иргэд цөөнгүй байгаа юм. Тэгвэл дараах зөрчлүүдийг арилгаснаар ногдол ашгаа нөхөн авах боломжтой юм байна.
1072 хувьцааны ногдол ашиг амжилтгүй тараагдсан шалтгаан
- ҮЦК-д үнэт цаасны данс нээлгээгүй
- Банкны данс хаагдсан, өөрчлөгдсөн энэ тухайгаа ҮЦК-д мэдэгдээгүй
- Овог, нэр, РД өөрчилсөн энэ тухай ҮЦК-д мэдэгдээгүй
- Гадаадад байгаа монгол улсын иргэн ҮЦК-ийн аппликэйшнээр үнэт цаасны данс нээлгэх
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрүүдийг танилцуулахаар төлөвлөжээ.