Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн байна үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийжээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний Баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заажээ. Энэ дагуу үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ.
Үндэсний Баялгийн сан нь Ирээдүйн Өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн Баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцсон байна. Мөн “Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордууд болох Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу толгойн ордуудын 34 хувийн ашиг хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгасан гэдгийг монгол улсын ерөнхий сайд мэдэгдлээ.