Ийнхүү худалдаачид энэ жил ууцны үнэ дунджаар 10 орчим хувийн нэмэгдэлтэй зарж байгаагаа хэлсэн юм. Тэгвэл тус худалдааны төвд ууцны үнэ хэмжээнээсээ шалтгаалж 150.000-600.000 төгрөгийн хооронд байгаа юм. Ууцны үнийг задалж харуулбал, шүдлэн хонины ууц жингээсээ шалтгаалж 180.000-200.000 төгрөг, хязаалан, соёолон хонины ууц дунджаар 270.000-320.000 төгрөг, нас биед хүрсэн эр хонины ууц 300.000-600.000 төгрөг байна. Харин өвчүү өөхтэй эсэхээс шалтгаалж 1 кг нь 11.000-13.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэгвэл сар шинийн баяраар нэг өрх дунджаар 3 орчим сая төгрөгийг зарцуулдаг гэх албан бус судалгаа байна. Төсвийн дийлэнх хувийг ууц худалдан авахад зарцуулагддаг байна. Иргэдийн зүгээс баярын өдөр дөхөж үнийн хувьд харьцангуй буурсан үзүүлэлттэй байгааг хэлж байна.
Мөн тус худалдааны төвд иргэдийн худалдан авсан ууц өвчүүг утаж, чанах үйлчилгээг үзүүлж байсан юм. Ууц өвчүү чанах үйлчилгээ нь дунджаар 50-100 орчим мянган төгрөгийн ханштай байна.