“Гайхамшигт өв соёл - Монгол уран хатгамал” үзэсгэлэнд Богд Хааны ордон музейд хадгалагддаг хаан, хатдын өмсөж, эдэлж байсан гутлыг урлаачид орчин цагт дуурайлган бүтээж, зэрэгцүүлэн тавьсан байна. Мөн гутал дээр зүү ороож оёсон, торгон дээр зээгт наамал хатгасан, шүр, сувдаар хатгасан хатгамлууд зэрэг урлаачдын хамтын бүтээл дэлгэгдсэн байна. Энэ нь соёлын өвийг түгээж, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж байгаа томоохон үр нөлөөтэй үзэсгэлэн гэдгийг зохион байгуулагч онцолж байна.
Мөн уран хатгамлын мартагдах шахмал шаглаануудыг ашигласан бүтээлүүд ч үзэсгэлэнд тавигджээ. Энэ нь уламжлалт аргыг шинэчлэлтэй хослуулж байгаагаараа онцлог байна.
Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Гайхамшигт өв соёл - Монгол уран хатгамал” үзэсгэлэн 2-р сарын 8-ыг дуустал Богд Хаан ордон музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.