Биткоины ханш сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа 50 мянган америк долларыг давлаа

Өнгөрсөн хоногт дэлхийн хамгийн том крипто валют болох биткоины ханш сүүлийн хоёр жилийн дээд үзүүлэлтдээ буюу 50 мянган америк долларыг давсан байна. АНУ-ын бодлого боловсруулагчид зээлийн хүүгээ бууруулах хүлээлттэй байгаагаас гадна хөрөнгийн биржүүд крипто суурьтай сангуудын хувьцааг хүлээн зөвшөөрч, арилжаанд оруулсан нь ийнхүү үнэ өсөхөд нөлөөлжээ.

2024 он гарсаар нийт крипто валютын ханш 16.3 хувиар өссөн нь 2021 оны 12-р сараас хойших дээд үзүүлэлт болж байна. Өнгөрсөн сарын 10-ны өдөр АНУ-ын үнэт цаасны зохицуулагч байгууллага “Крипто ETF Bitcoin” сангийн арилжаанд анх удаа зөвшөөрөл олгосон нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг мөн татжээ.

Засгийн газрын баталгаа гаргаагүй бонд, сангийн зах зээлийн эрэлт сул байсан хэдий ч он гарсаар крипто валютын ерөнхий эрэлт сайжирснаар зээлийн хүү ч буурах хүлээлттэй байгаа нь ийм бүтээгдэхүүний ханш өсөхөд голлон нөлөөлсөн байна.

2024 онд крипто суурьтай сангуудын эрэлт нэмэгдэж, гүйлгээний нийт дүн 10 тэрбум америк долларт хүрэх төлөвтэй байгааг Bernstein судалгааны байгууллагаас мэдээлжээ.

Үүнээс гадна АНУ-ын үнэт цаасны хороо Ethereum хэмээх өөр нэг томоохон крипто валют-д суурилсан бондыг зах зээлд гаргах зөвшөөрлийг удахгүй олгох төлөвтэй байна. Энэ нь крипто валютын зах зээлийн өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг илтгэж гэж үзэж байна.