БЗД, ЧД, СХД, СБД-ийн нийт 33 байршилд халиа, тошин үүсээд байна

Хур тунадас их хэмжээгээр орсноос шалтгаалж шар усны үер болох магадлал өндөр байна. Одоогоор шар усны үерээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй нийт 800 орчим гэр байшин, хашааг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа юм байна. Мөн Нийслэлийн үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод байна.

4-р сарын эхээр Нийслэлд шар усны үер буух өндөр магадлалтай байна. Тиймээс үерт өртөх эрсдэлтэй сэлбэ орчмын дагуу барилга, байгууламжуудыг буулгаж эхэлжээ. Мөн голын далан босгох, суваг, шуудуу татах ажлыг хийж байгаа юм байна. Үүнээс гадна Сэлбэ, Толгойт гол дагуух халиа, тошин үүссэн 10 байршлын мөсийг зөөхөөр бэлдэж байгаа талаар холбогдох байгууллагаас нь мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөх эрсдэлтэй 2300 гаруй нэгж талбар дахь 800 орчим гэр байшин, хашаа байна. Эдгээрийг нэн даруй нүүлгэн, шилжүүлэх шаардлагатай байгаа ч айл өрхүүд янз бүрийн шалтгаанаар нүүхгүй гэж эсэргүүцсээр байгаа юм байна.

Одоогоор халиа тошингийн нөхцөл байдлаас шалтгаалж 9 айл хашаандаа байх боломжгүй болж, 7 айл нь нүүгээд байна. Хэдийгээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч хаврын цагт шар усны нэгэнт буувал эрсдэлтэй бүсэд байгаа айл, өрхүүд эд хөрөнгө цаашлаад амиараа ч хохирч болзошгүйг онцгойлон сэрэмжлүүлж байна.