Тэрээр Японы Ерөнхий сайд Кишида Фүмио тус улсын нийслэл Пёньян хотод айлчлах боломжтой гэдгийг мөн уламжилжээ
Өнгөрсөн Пүрэв гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон Япон улстай харилцаагаа сэргээж, шинэ түвшинд хүргэхэд бэлэн байгаа талаар хэвлэлд ярьсан байна. Мөн тэрээр Японы Ерөнхий сайд Кишида Фүмио тус улсын нийслэл Пёньян хотод айлчлах боломжтой гэдгийг мөн уламжилжээ.

Умард Солонгосын удирагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон “Японы хоёр иргэнийг хулгайлсан асуудал нь хоёр орны харилцаанд саад учруулахгүй бол харилцаагаа сэргээхэд нээлттэй” хэмээн мэдэгдсэн байна. Пүрэв гарагт Ким Ёо Жон өөрийн улсын төрийн мэдлийн телевизийн сувгаар дамжуулан дээрх зүйлийн талаар ярьсан байна. Өнгөрсөн долоо хоногт Кишида Фүмио 1970-1980 оны үед Япон улсын хоёр иргэнийг Умардын тагнуулууд хулгайлан хил давуулсан асуудлын талаар мэдэгдэл хийж, хоёр улсын хооронд үүссэн өнөөгийн хурцадмал байдлыг зоригтой өөрчлөх цаг болсныг онцолсон юм. Түүнчлэн Кишида Фүмио Японы Засгийн газар Умард Солонгосын эрх баригчидтай олон янзын харилцааны сувгаар холбоо тогтоохын тулд тууштай хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд үр дүнд хүрэхийн тулд чадах бүхнээ хийхээ хэлж байсан юм.

Харин Умард Солонгосын Гадаад бодлогын асуудлыг хариуцдаг гэгддэг Ким Ё Жон хоёр улс ойртохгүй байх шалтгаан байхгүй, Японы Ерөнхий сайдын Пхеньянд айлчлах өдөр ирж магадгүй" хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр "Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн хэтийн төлөв, алсын харааг цаашид ажиглах шаардлагатай" гэдгийг онцолсон байна.

Түүний мэдэгдэл зөвхөн "Хувийн үзэл бодлыг" нь илэрхийлж байгаа бөгөөд хоёр талын харилцааны талаар албан ёсоор тайлбар хийх боломжгүй гэдгээ тэрээр уламжилсан байна. Гэхдээ Ким Ёо Жон олон нийтэд Ким Жон Уны бодлого, санаа зорилгыг тусгасан мэт тайлбаруудыг байнга хийдэг. Тэрээр Япон, Хойд Солонгосын харилцааны талаар өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлж мэдэгдэл хийх нь боломжгүй гэж шинжээчид үзэж байна. 2002 онд японы тухайн үеийн Ерөнхий сайд Коизүми Жуничиро, тухайн үеийн хойд солонгосын удирдагч Ким Чен Ир нар Псньянд уулзаж, хоёр орны анхны дээд хэмжээний уулзалт болж байжээ.