Хамгийн өндөр цалинтай ажлын байрнуудын тухай шинэчилсэн судалгааны тайланг танилцуулжээ

Дэлхийн хэмжээнд хамгийн өндөр цалинтай ажлын байрны талаарх хамгийн сүүлийн судалгааны тайланг танилцуулжээ. Тэгвэл газар зүйн байршил үл хамааран дэлхийн хэмжээнд технологийн салбарын ажилтнууд хамгийн өндөр цалин хангамж авч байгааг тус тайланд онцолсон байна.

Орчин үед хөдөлмөр эрхлэгчид өндөр цалинтай ажлын байрны орлогын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг ойлгохыг эрмэлзэж байна. Тэгвэл нэн тэргүүнд орлогоо нэмэгдүүлэхэд тань ямар хүчин зүйлс нөлөөлж болохыг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Цалингийн өөрчлөлтөд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг бол газарзүйн байршил. Үүнээс гадна амьдралын өртөг, эдийн засгийн нөхцөл байдал, тодорхой ур чадвар, зах зээлийн эрэлт хэрэгцээ нь бүс нутаг бүрд харилцан адилгүй байж болно. Мөн туршлага бол цалингийн өөрчлөлтөд нөлөөлдөг бас нэг чухал хүчин зүйл юм. Тус тусын чиглэлээрээ мэргэшсэн хөдөлмөр эрхлэгчид, олон жилийн туршлага хуримтлуулахын хэрээр тэдний орлого нэмэгдэх хандлагатай байдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Тэгвэл газар зүйн байршил үл хамааран эрэлт нь өсөн нэмэгдэж, ажил олгогчид өндөр цалин амлаж байгаа ажлын байрны талаарх сүүлийн үеийн судалгааны тайланг танилцуулжээ. Жагсаалтын тэргүүн байрт мэдээгүйжүүлгийн эмчийн ажлын байр нэрлэгдсэн байна. Дэлхийн хэмжээнд мэдээгүйжүүлгийн эмч нар газар зүйн байршил улс үндэстэн, газар нутаг үл хамааран хамгийн өндөр цалин хангамж авч байгаа төдийгүй тэдний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгааг судлаачид онцолж байна. Учир нь тэд бүх төрлийн мэс заслын үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд мэс заслын өмнө өвчтөнд мэдээ алдуулалтын тунг зөв тааруулах тохируулах ёстой. Мөн тэдний гүйцэтгэх үүрэг ингээд зогсохгүй мэс заслын явцад өвчтөний амин чухал байдлыг хянаж, хагалгааны үеэр бүхий л үйл явцад хяналт тавьдаг байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад мэдээгүйжүүлгийн эмч нэг жилд 330 мянга орчим америк.долларын цалин хөлс авдаг бол хөгжингүй улс орнуудад хүртэл мөн хугацаанд 30-100 мянган америк.долларт хэлбэлзэж байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Удаах байрт программ хангамжийн инженерүүд нарийн төвөгтэй программ хангамжийн системийг боловсруулж, хөгжүүлж, туршиж, төслийн багийг тэргүүлж, залуу инженерүүдэд зааварчилгаа өгдөг учраас хамгийн өндөр цалин хангамжийг авдаг байна. Программ хангамжийн инженер нь дэлхийн хамгийн өндөр цалинтай ажлын байрны нэг бөгөөд орчин үеийн үйлдвэрлэлийн бүхий л салбарт технологи нэвтэрч байгаа тул бараг бүх салбарт тэдний эрэлт хэрэгцээ өндөр байна. It болон программ хангамжийн инженерийн дундаж цалин хөгжиж байгаа улс орнуудад 150-250 мянган америк.долларт хэлбэлзэж байна.