Бизнес сургалтад амжилттай хамрагдсан 1000 залуусыг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад сургана 

Иргэд хувийн бизнесээ эхлүүлэхэд мэдээлэл, зөвлөгөө хомс мөн гарааны хөрөнгө хангалтгүй байдаг байна. Тэгвэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас 100 залуусыг сонгон шалгаруулж Энэтхэг, Филиппин, Сингапур зэрэг улс орнууд руу бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулахаар болжээ. Эхний ээлжийн залуус 6-р сараас эхлэн явах нь ээ.

Манай улсад бизнес орчны судалгааг 3 жил тутамд хийдэг. Тус судалгаанаас харвал иргэд тэр дундаа залуусын бизнес эхлүүлэх итгэл жил бүр буурсаар байгаа үзүүлэлтэй байна. Мөн залуусын хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгаагаар 15-29 насныхны 52 хувь нь ажилгүй, ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй байна гэсэн дүн гарчээ. Энэ нь тэдний нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс 15-29 насны залуучуудад зориулан МҮХАҮТ-аас бизнесийн сургалтын хөтөлбөрийг зарлажээ. Энэ нь залуучуудын бизнес эрхлэх боломжийг нээх цаашлаад  ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм байна.

Ийнхүү бизнес сургалтын хөтөлбөрөөр эхний ээлжид 10.000 залуусыг дотооддоо 4 долоон хоногийн хугацаанд цахимаар сургах бөгөөд эдгээр иргэдээс 1000 хүнийг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах юм байна. Сургалтад хамрагдсан иргэдээс дахин 100 суралцагчийг сонгон гарааны бизнесээ эрхлэх санхүүгийн боломжоор хангаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэж өгөхөөр болжээ.

МҮХАҮТ-аас явуулж байгаа тус сургалтад ганцхан шаардлага тавьж байгаа нь насны хязгаар. Шаардлагын дагуу 15-29 насны бүх иргэд хамрагдах боломжтой бөгөөд бүртгэл ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхэлж,  дүүргүүд дээр бүртгэлийн цэг ажиллах юм байна.