Саран дээр газардсан японы судалгааны станц санаанд оромгүй үр дүн авчирсныг мэдээлжээ

Япончуудын зохион бүтээсэн судалгааны станц нь цельсийн хасах 170 градус хүрдэг саран дээрх тэсгим хүйтэн шөнийг даван гарах боломжгүй, чадамжгүй талаар шинжээчид хэлж байсан ч саран дээр буулгасан анхны судалгааны станц нь хоёр дахь шөнөө амжилттай даван гарсныг Сансрын агентлаг Даваа гарагт мэдээлжээ.Харин Японы Сансрын агентлаг өнгөрсөн Ням гарагт судалгааны станцаасаа дохио хүлээн авснаа мэдэгдэж, уг үйл явдлыг тэд гайхамшиг гэж тодорхойлсон байна.

 

 

 

Саран дээрх нэг шөнө манай гаргийн 14 хоногтой тэнцэх хэмжээний урт үргэлжилдэг байна. Харин Японы станц бараг 30 хоногийн турш амжилттай ажиллаж, үр дүн авчирсан талаар мэдээлжээ.

 

 

 

 

Өнгөрсөн сард “Slim” хэмээх судалгааны станц сарны гадаргуу дээр амжилттай газардсанаар, Япон саран дээр судалгааны станцаа буулгаж, туршилт хийсэн манай гаргийн тав дахь улс болсон. Гэхдээ Японы судалгааны станцын үйл ажиллагаанд саатал учирч, төлөвлөгөөний дагуу саран дээр газардаж чадаагүй байна. Уг шалтгааны улмаас станцыг нарны гэрлээр шууд цэнэглэх боломжгүй болж, унтарсан талаар Японы эрдэмтэд мэдээлж байсан юм. Гэхдээ нарын гэрлийн тусгал өөрчлөгдсөний ачаар станц сарны гадаргуу дээр бууснаас хойш найм хоногийн дараа ахин цэнэг авч, ажиллаж эхэлсэн төдийгүй дохиог эх газарт илгээсээр байсан гэж мэдээлжээ.