Д.Амарбаясгалан: Улаанбуудай нь стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн учир аан-үүд өндөр ашгийн төлөө явах шаардлагагүй

Гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд үндэслэлгүйгээр бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж байсан нь тогтоогдсон учир Засгийн газраас импортын гурил, малын тэжээлийн татварыг тодорхойгүй хугацаагаар тэглэсэн. Ингэснээр  гурилын үнэ бодитоор буурна гэж үзэж байна. Импортын гурил, тэжээлийг ихээр оруулж ирэх нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдох, цаашлаад санхүүгийн хүндрэл  үүсэж дампуурах эрсдэлтэй гэдгийг тариалан эрхлэгчдийн төлөөлөл хэлж байсан юм. 

Засгийн газрын шийдвэрээр гурилын үнийн өсөлтийг сааруулахын тулд импортын гурил, тэжээлийг татваргүйгээр хувь хэмжээ заахгүйгээр чөлөөтэй оруулж ирэх шийдвэрийг гаргасан. Импортоор их хэмжээний гурил тэжээл орж ирэх нь  жижиг зах зээлтэй манай улсын хэрэгцээг хурдан хугацаанд хангагдаж  дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаанд хүндрэл учрах эрсдэлтэйг тариалан эрхлэгчийн төлөөлөл хэлж байна

Энэ онд манай улс гурилын хэрэгцээгээ дотоосоо хангах хэмжээний улаан буудай хураан авсан байна. Улаан буудайн чанараас шалтгаалан  1 тонн нь 800.000-1.200.000 төгрөгийн ханштай байдаг байна. ШӨХТГ-аас мэдээлснээр сүүлийн жилүүдэд улаанбуудайн үнэ тогтвортой байгааг мэдээлж байсан. Харин тариалан эрхлэгч хэлэхдээ энэ хугацаанд мөн буудайн үнэ нэмэгдэж байсныг хэлж байна. Улаанбуудай  болоод гурилын үнэ нэмэгдэх шалтгаан нь тариалан эрхлэгч аан-үүд бордоо, техник хэрэгсэл, хамгааллын бодис зэрэг шаардлагатай хэрэгслүүдийн дийлэнх хувийг  импортоор авдаг учир үнэ өсөхөд нөлөөлдөг гэсэн юм.

Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэр нь гурилын үнийг тогтворжуулж бууруулна гэж үзэж байгаа юм. Харин импортын бүтээгдэхүүн ихээр орж ирснээр  дотоодын үйлдвэрлэгч тариаланчдад бодитой хохирол учруулбал тухайн цаг үед нь импортын татвар тавих эсэхийг Засгийн газраас авч хэлэлцэн шийдвэрлэх юм байна

Манай улсад үйлдвэрлэгдэж байгаа улаанбуудай нь чанар олон улсад дээгүүр үнэлэгддэг байна. Иймд тариалан эрхлэгчдийн зүгээс өөрсдийн тариалсан улаанбуудайг экспортод гаргах хүсэлтэй байдаг гэдгээ илэрхийлж байсан юм. Харин  улаанбуудай нь стратегийн чухал ач холбогодолтой их хэмжээгээр үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн учир аан-үүд өндөр ашгийн төлөө явах шаардлагагүй гэдгийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлж байсан юм.