Лхагва гарагт Европын парламент хиймэл оюун ухааны хэрэглээг зохицуулах чухал хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн төсөлд Европын холбооны хууль тогтоох байгууллагын 523 гишүүн дэмжлэг үзүүлж, 46 гишүүн эсэргүүцсэн байна.
Санал хураалтын өмнө хуулийн төслийг санаачлагчид "Хүний оюун ухааныг аюулгүй, хүн төвтэй хөгжүүлэх тодорхой замыг тавьсан дэлхийн анхны зохицуулалт" хэмээн хэлсэн байна.
Хэрэв журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлбэл хиймэл оюуны ухааны системийг эрсдэлээс нь хамааран ангилж эхлэх юм байна. Энэ нь нийгэмд аюул занал учруулах, гэмт хэргийн сэдэл өгөх хиймэл оюун ухааны системийг хориглохтой холбоотой байна. Тэгвэл өндөр эрсдэлтэй хиймэл оюун ухааны системүүдэд сургуулийн элсэлтийн шалгалтын хариултыг бэлтгэдэг, ажилд зуучлах болон хүмүүсийн зээлжих чадварыг үнэлдэг чатботууд багтаж байна.
Мөн ил тод байдлыг хангахын тулд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн бодит хүмүүсийнхтэй төстэй зураг, аудио болон бусад төрлийн контентыг зохиомлоор бий болгосон гэдгийг заавал ил болгох, тайлбар өгөхийг шаардах юм байна.
Харин журмыг мөрдөөгүй зөрчил гаргагчдад хатуу шийтгэл ногдуулна. Тэднийг 35 сая евро буюу 38 сая орчим америк доллар болон компанийн жилийн эргэлтийн 7 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна. Уг журам нь ЕХ-ны гишүүн орнууд тохиролцсоны дараа хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.