Энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр горилогч улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлээд байна

УИХ-ын 2024 оны  сонгууль ирэх 6-р сард зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр горилогч улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлээд байна.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам эвслийн мөрийн хөтөлбөрийг 3-р сарын 22-ны 08 цаг 30 минутаас 3-р сарын 24-ны 00:00 цаг хүртэл Үндэсний Аудитын газарт хүлээн авчээ. Тус хугацаанд амжиж мөрийн хөтөлбөрөө өгөөгүй бол сонгуульд өрсөлдөх эрхгүй болох журмын дагуу 24 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаандаа хүргүүлсэн байна. Тэгвэл энэ нь өнгөрсөн сонгуулиудад горилж байсан нам, эвслийн тооноос даруй 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна.

Энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр горилж буй нам эвслийг мөрийн хөтөлбөрөө илгээсэн дарааллаар нь танилцуулбал:

Зэрэг нам эвсэл мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд хүргүүлжээ.

Үндэсний Аудитын газраас тухайн мөрийн хөтөлбөр нь амлалтын шинж агуулаагүй, тооцоо судалгаанд үндэслэсэн, эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах үзүүлэлтүүдэд нийцсэн бодлогын баримт бичиг эсэхийг хянаж шалгасны дараагаар хуульд нийцсэн тохиолдолд сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлдэг.

Тэгвэл УИХ-д суудалтай Монгол Ардын Нам болон Ардчилсан Намын өнгөрсөн удаагийн мөрийн хөтөлбөрийн биелэлт өндөр хувьтай гарсныг аудитын газраас мэдээлсэн байна. Харин ирэх ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хэд хэдэн онцлог заалтуудыг оруулжээ.

Үндэсний Аудитын газраас хүлээн авсан мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж 4 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулан авах юм байна. Харин ирэх 4 дүгээр сарын 26-ны өдөр Үндэсний Аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлнэ гэж мэдээллээ.