Н.Учрал: Хиймэл оюун ухаанд суурилан авлигатай тэмцэх боломж бүрдэнэ

Монгол улсын Засгийн газраас 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан Шил ажиллагааг хэрэгжүүлж элээд багагүй хугацаа өнгөрсөн. Шил ажиллагааны хүрээнд төрийн яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл хариуцагч нийт 123 байгууллагын 604 багц мэдээллийг хүлээн авч, мэдээллийн нээлттэй нэгдсэн системд байрлуулсан байна. Ингэснээр төрийн мэдээлэл ил тод болж, олон нийтийн мэдэх эрх хангагдсанаар өнөөдрийн байдлаар нийт 97 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна.

2023 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын Тусгай сангуудаас авсан мэдээллээр эргэн төлөлтийн нийт дүн 92 төгрөг байна. Үүнд, Боловсролын зээлийн санд 4 орчим тэрбум төгрөг,  гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд  300 сая орчим төгрөг жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх санд  56 тэрбум төгрөг, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих санд  21 сая төгрөг Шинжлэх Ухаан, Технологийн санд 27 сая  төгрөг Хөдөө Аж Ахуйн корпорацад  11 тэрбум төгрөг тус тус төвлөрчээ. Мөн Шил ажиллагааны хүрээнд хийгдэх дараагийн  шатны ажил болох Shilen.Gov.mn-2 систем хэрэгжиж эхэлж байна. Энэ хиймэл оюун ухаанд суурилсан “Сhat GPT” технологийн тусламжтай мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой болох юм. 

Ингэснээр ашигт малтмалын лицензтэй холбоотой 2500 гаруй мэдээллийг өнгөрсөн гурван сарын хугацаанд  суурилуулсан байна. Ашигт малтмалын лицензтэй холбоотой ямар ч асуулт тавьсан хэн нэгний нөлөөнд автахгүй хиймэл оюун ухаанд тулгуурлан шууд хариулах юм байна. Ингэснээр хэвлэл мэдээллийн байгууллага иргэд олон нийтээр хиймэл оюун ухааныг сургах ажлыг эхлүүлж байгааг салбарын сайд мэдэгдлээ.