Европын холбоо АНУ-ын технологийн салбарын гурван том компанийг шалгаж байна

Европын холбооны хууль тогтоогчид Apple, Meta platforms болон Google компаниудыг дижитал зах зээл дэх шударга өрсөлдөөнийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг биелүүлээгүй гэж буруутгажээ. Үүнтэй холбогдуулан Европын холбооны хууль сахиулагчид хуулийн дагуу шалгалтын ажиллагаагаа эхлүүлснийг холбогдох албанаас мэдээлсэн байна.

Өнгөрсөн Даваа гарагт Европын комиссын хууль тогтоогчид шалгалтын ажиллагааныхаа тайлбарыг анх удаа өгсөн байна. Энэ сарын 7-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр болж, албан ёсоор мөрдөгдөж байгаа дижитал зах зээлийн тухай хуулийг АНУ-ын технологийн салбарын гурван том компани зөрчсөн нь тогтоогдвол их хэмжээний торгууль шийтгэл хүлээх юм. Энэ шийтгэл нь компаниуд үйлчилгээний чанараа сайжруулж, алдаа дутагдлаа засаж залруулсан ч өндөр торгууль төлнө гэдгийг илтгэж байна. Тэгвэл Европын комисс "Google" болон "Apple"-ын хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнд хязгаарлалтын асуудал байдаг талаар дурдаж тэдний хязгаарлалт нь жирийн программ хөгжүүлэгчдийн "Чөлөөтэй харилцах, бүтээгдэхүүнээ сурталчлах, шууд гэрээ байгуулах" чадварыг хязгаарладаг, ингэснээрээ томоохон компаниуд дижитал зэх зээлд дангаар давуу эрх эдэлж байна гэж үзсэн байна. Мөн Европын комиссын хууль тогтоогчид Мета компанийн "Төлбөр төлөх эсвэл зөвшөөрөх" горим нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, түүнчлэн шууд сонголтыг тулгасан гэж үзэж байна. Энэ нь хэрэглэгч Мета-ийн платформууд дээрх дүрс бичлэгийг зар сурталчилгаагүй ашиглахын тулд төлбөр төлөх эсвэл тэдний дүрмийг заавал дагаж мөрдөх гэсэн хоёр сонголттой байна гэж буруутгажээ. Шалгалтын ажиллагаа ирэх 12-р гэхэд дуусгавар болох төлөвтэй байгаа төдийгүй технологийн салбарын томчууд хууль зөрчсөн нь тогтоогдвол орлогынхоо 10 орчим хувийг торгуульд алдах эрсдэлтэй байна.