“Д” вирусний эмчилгээний зардлыг төр хариуцах боломжийг бүрдүүлнэ

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар элэгний Д вирусний эмчилгээг төр хариуцах боломжийн талаар хэлэлцсэн байна. Албан бус судалгаагаар  манай улсад  Д вирусний халдвартай  150 мянга орчим иргэн байдаг байна.  Монгол улсад гепатитын Д вирусний халдварын тархалт өндөр байгаа төдийгүй  халдвартай иргэд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Иймд тус иргэдийн эмчилгээний зардлыг төр хариуцах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд мэдээллээ.

Өнгөрөгч хоёрдугаар сард манай улсын эрүүл мэндийн сайд,  ОХУ-ын эрүүл мэндийн сайд нарын  хэлэлцээрийн хүрээнд гепатитын д вирусний халдвартай иргэдийг буриадад эмчлэхээр болжээ. Уг халдвараар өвчлөгсдийн ихэнх хувийг ахмад настнууд эзэлж байгаа юм.  Тус өвчнийг буриадад эмчлэхэд   зөвхөн нэг сарын эмчилгээний  дундаж зардал  5 сая төгрөг болох тооцоотой байна. Иймд эмчилгээний зардал өндөр  байдаг учраас иргэдийн зардлын тодорхой хувийг  улсын төсвөөс даах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.  Мөн цаашид жил бүр улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээг авна гэдгийг салбарын сайд мэдэгдлээ.

Мөн  эрүүл мэндийн яамнаас Д вирусийг эмчлэх зорилгоор америкийн нэгдсэн улсаас тариа оруулж ирэхээр хэлэлцээрийн түвшинд ажиллаж байгаа юм. Мөн Д вирусийн эсрэг эмийг гаалийн татвараас чөлөөлөх шаардлагатай байгааг салбарын сайд хэлж байсан юм. Ингэснээр эмчилгээний зардал тодорхой хэмжээнд буурах боломжтой юм байна