Орон нутгийн цагаар Мягмар гаргийн үүрээр Японы зүүн хойд хэсэгт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн талаар тус улсын Цаг Уурын агентлагаас мэдэгджээ. Мэргэжлийн байгууллагаас оршин суугчдад цунамигийн сэрэмжлүүлэг өгөөгүй бөгөөд газар хөдлөлтийн үеэр хэд хэдэн барилга нурж, цөөн тооны хүн гэмтэж бэртсэн байна.
Газар хөдлөлт өглөөний 4 цагийн орчимд Аомори мужийн бүсэд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн идэвхжилтэй бүс нутагт чичиргээ мэдрэгдсээр байгаа төдийгүй энэ долоо хоногт Японы Хойд бүс нутагт 5-аас дээш магнитудын хэд хэдэн газар хөдлөлт болох төлөвтэй байгаа тул сонор сэрэмжээ бууруулахгүй байхыг Японы цаг уурчид оршин суугчдад уриалсаар байна.
Газар хөдлөлтийн голомт нь хойд Иватэ мужийн төвөөс 71 км-ийн зайд газрын гүнд байжээ. Газар хөдлөлт бүртгэгдсэний дараа Мияги болон Аомори мужид байрлах атомын цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдоогүй гэдгийг оператор компаниас мэдээлсэн байна.
Газар хөдлөлт бүртгэгдсэн мужид Японы аж үйлдвэрийн голлох үйлдвэрүүд байршдаг юм байна.