“Дашваанжил” ХХК нь эрсдэл өндөртэй салбарт үйл ажиллагаа явуулдаг ч хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтангүй байжээ
Өнгөрсөн 1-р сарын сүүлээр Дүнжингарав худалдааны төвийн уулзварт хийн түлш тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл дэлбэрч, ойр орчмын барилга галд өртөн ихээхэн хэмжээний хохирол амссан. Уг дэлбэрэлттэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ШТС-уудад хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийжээ. 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд хийн түлш тээвэрлэж явсан хоёр машины жолооч холбогдож цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. Мөн тус хэрэгтэй холбогдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-уудад шалгалт хийсэн байна. Ингэхэд дараах зөрчлүүд илэрчээ.

Мөн Дүнжингаравт болсон дэлбэрэлттэй холбогдуулан 4 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгүүд "Дашваанжил" компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ХНХЯ-аас шалгалт хийхэд Дашваанжил компани нь ажилчдынхаа цалин хөлс, хөдөлмөрийн нормыг мөрдүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн тус компани нь эрсдэл өндөртэй салбарт үйл ажиллагаа явуулдаг хэдий ч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй зэрэг олон зөрчил илэрсэн байна.

Мөн УУХҮЯ-наас Дашваанжил компанийн шатахууны агуулах саванд хяналт шалгалт явуулахад зөрчил илрээгүй байна.

Дашваанжил компанид ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлын эрсдэлийг мөн шалгасан байна. Ингэхэд хийн түлш тээвэрлэж явах тээврийн хэрэгслүүдийн аюултай ачааны тэмдэглэгээ нь стандарт бус, хурдны хязгаарыг байрлуулаагүй зэрэг зөрчилтэй байгаа нь тогтоогдсон байна.

ЗГ-ын шийдвэрээр Дүнжингаравын уулзвар дээр болсон дэлбэрэлттэй холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч хүндээр гэмтсэн иргэдийн ар гэрт тус бүр 10 сая төгрөгийг өгсөн. Үүнд нийтдээ 100 сая төгрөгийг зарцуулжээ.