Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд иргэдийг цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд оршино гэж заажээ
Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд цагдаа нь ёс зүйн  нийтлэг хэв хэмжээг тогтоон хэвшүүлэх, гэмт хэрэг зөрчил үйлдэх ёс зүй сахилгын зөрчил гарахаас сэргийлэх, иргэдийн цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд оршино гэж заажээ. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд цагдаагийн алба хаагчдын гэмт хэрэгт холбогдох, үйлдэх явдал нэмэгдсээр байгаа тул иргэдийн  хууль хүчний байгууллагад итгэх итгэл ч суларсаар байгаад иргэд олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна.

Хөдөө орон нутагт 13 настай охиныг цагдаагийн 4 албан хаагч хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийг шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Одоогоор тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх алба хаагчдыг ажлаас нь түр хугацаанд чөлөөлсөн байна. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд иргэдийн цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж заажээ. Хэдийгээр  цагдаагийн алба хаагчдыг тогтсон журмын дагуу ёс зүйн сургалтад хамруулдаг ч дээрх гарсан хэрэг явдлаас  харахад  нөлөөллийн ажил төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаагийн илрэл юм.

Энэ мэт цагдаагийн алба хаагч гэмт хэрэг зөрчил үйлдэх нь нэмэгдсээр байгаа нь иргэдийн цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулсаар байгааг иргэд олон нийт шүүмжлэлтэй хандаж ирсэн. Цагдаагийн байгууллагаас тухайн алба хаагчид хэрэг үйлдсэн нь тогтоогдвол хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдэгдсэн юм. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хохирогчдын мэдээллийг нууцлах нь цагдаагийн байгууллагын үүрэг юм байна.

Хэрэв цагдаагийн алба хаагч ажлын хариуцлага алдсан, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон  тохиолдолд цагдаагийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг ногдуулна гэж заасан байна.